
Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн Ололт төв нь байгаль орчны өндөр ёс зүйг эрхэмлэн, олон талын оролцоо, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаанд түшиглэсэн механизмыг хөгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, тогтвортой хөгжлийг бүтээлцэнэ.
Өндөр ёс зүйг эрхэмлэсэн, анхдагч, сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлийн механизмыг хөгжүүлэх замаар үндэсний нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлцэх чадамжийг бэхжүүлнэ.
Төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийн тооцооллын талаарх бодлого, хэрэгжилтийн чиглэлээр мэдлэг, туршлага хуримтлуулсан, салбартаа нэр хүнд бүхий үндэсний болон гадны мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олон.
• Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн стратеги, эрсдэл, нөлөөлөл, эмзэг байдлын талаарх судалгаа, үнэлгээ
• Нүүрстөрөгчийн зах зээлийн стандарт, арга зүй боловсруулах, бүртгэл, хяналтын тогтолцоо хөгжүүлэх
• Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, төлөвлөгөө үнэлэх, боловсруулах
• Хүлэмжийн хийн ялгарал/шингээлтийн тооцоолол хийх
• Хөндлөнгийн үнэлгээ магадлагаа (Хэмжих, Тайлагнах, Баталгаажуулах) хийх
• Ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
• Чадавх бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, лекц зохион байгуулах
Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой санхүүжилт, төсөл хөтөлбөр боловсруулалт, нүүрстөрөгчийн зах зээлийн чиглэлэээр богино хугацааны чадавх бэхжүүлэх үйлчилгээ
ДэлгэрэнгүйХүлэмжийн хийн тооллого, БОНЗ тайлан, нүүрстөрөгчийн төслийн үнэлгээ, хэрэгжилт, үр дүнг олон улсын шаардлагатай уялдуулан үнэлж, баталгаажуулах үйлчилгээ
ДэлгэрэнгүйХүлэмжийн хийн ялгарлын тооллого, тооцоолол хийх, тайлан боловсруулах: (байгууллага, төслийн түвшинд) үйлчилгээ
ДэлгэрэнгүйНүүрстөрөгчийн зах зээлийн механизм хөгжүүлэх, хэрэгжүүлэх (стандарт, арга зүй), карбон төсөл хөтөлбөр боловсруулах үйлчилгээ
ДэлгэрэнгүйНогоон санхүүжилтийн бодлого төлөвлөгөө тодорхойлох, боловсруулах, олон улсын ногоон санхүүжилтийн сангуудад төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ
ДэлгэрэнгүйУур амьсгалын өөрчлөлт, түүний эрсдэл, нөлөөлөл, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын суурь үнэлгээ хийх, бодлого, төлөвлөгөө тодорхойлох, тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээ
Дэлгэрэнгүй