
Байгаль орчин, нийгэм ба засаглал (БОНЗ)
Байгаль орчин, нийгэм ба засаглал – байгаль орчин, нийгэм болон засаглалын асуудлууд нь аливаа байгууллагын бодлого, үйл ажиллагааны чухал хэсэг болоод байгаа бөгөөд цаашлаад хэтийн өсөлт, урт хугацааны тогтвортой хөгжлийг нь тодорхойлох үндсэн шалгуур болоод байна. Иймд, БОНЗ-ын асуудлуудыг цогцоор нь бодлогод тусгаж, хэрэгжилтийг тогтмол хянаж, хангадаг байх тогтолцоо бизнес орчны салшгүй хэсэг болж байна. Өмнөх түүхээс харахад БОНЗ-ын үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй бизнесүүдийн үйл ажиллагаа эрсдэлд орох, нэр хүнд болон урт хугацааны тогтвортой байдал нь сөрөг нөлөөлөлд өртөх олон тохиолдол байсаар ирсэн. Тиймээс аливаа байгууллагын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм ба засаглалын экосистем, эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага үүсч байна. Байгууллагын хувьд байгаль орчин, нийгэм, засаглалын экосистемийг нэвтрүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулж дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах суурь нөхцөл бүрдэнэ.
ОЛОЛТ Төв нь Монгол Улсын онцлогт тохирсон байгаль орчин, нийгэм ба засаглалын биет эрсдэлүүдийг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн зорилт, стратеги, арга хэмжээг тодорхойлж, боловсруулах, хэрэгжилтийг үнэлэхэд чиглэсэн цогц үйлчилгээг байгууллагуудад санал болгож байна. Энэ хүрээнд дотоод гадаадын БОНЗ-ын зөвлөхүүд, хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох мэргэжилтэн, эрсдэл, нөлөөллийг үнэлэх шинжээч, бодлого, стратеги, хэтийн төлөв, зорилго тодорхойлох зэрэг чиглэл чиглэлийн чадварлаг мэргэшсэн баг хамтран ажиллах болно.