
Үнэлгээ & Магадлагаа
Хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV)– байгаль орчинд эерэг өөрчлөлт үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээ, үйл ажиллагааны үр дүнг тоон болон чанарын өндөр түвшинд хэмжиж, тайлагнан баталгаажуулах нь олон улсын нийтлэг шаардлага байдаг. Үүний тулд өнөөгийн суурь түвшинг тодорхойлох, арга хэмжээний үр дүнг урьдчилан үнэлэх, хэрэгжилтийн явцыг мөшгөх болон эцсийн үр дүнг шинжлэх ухаанд суурилсан арга зүй, аргачлалын дагуу үнэлж улмаар мэргэжлийн гуравдагч талаар баталгаажуулан ил тод тайлагнах зарчмыг олон улсад баримталдаг.
ОЛОЛТ Төв нь олон улсын хүлэмжийн хийн ялгарлын тооллогын протокол, стандартад нийцсэн арга зүй, аргачлалын дагуу MRV үйлчилгээг дараах гурван түвшинд үзүүлнэ. Үүнд:
· Салбарын түвшинд
· Төсөл, хөтөлбөрийн түвшинд
· Байгууллагын түвшинд
Түүнчлэн дараах чиглэлээр хөндлөнгийн үнэлгээ, магадлагаа, аудитын үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
· Хүлэмжийн хийн ялгарлын (суурь түвшингийн) тооцоолол
· БОНЗ-ын хэрэгжилтийн үр дүнгийн тайлан