Image

Судалгаа

Уур амьсгалын өөрчлөлт нь шинжлэх ухаанд түшиглэсэн салбар хэмээн тооцогддог бөгөөд нүүрстөрөгчийн зах зээлийн механизм болон хүлэмжийн хийн ялгарлын зэрэг асуудлууд нь бүгд шинжлэх ухаанч арга зүй бүхий нарийн судалгаа үнэлгээнд суурилдаг.  

ОЛОЛТ Төв нь үндэсний хэмжээнд бодлого, хэрэгжилтийн бүх түвшинд үндэсний болон олон улсын салбартаа танигдсан, мэргэжлийн судалгааны байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран суурь судалгаа, үнэлгээ хийн, энэ чиглэлийн арга зүй, стандарт боловсруулахад анхааран ажилладаг бөгөөд үүгээрээ олон улсын жишигт нийцсэн, үндэсний мэргэжлийн байгууллагын ур чадвар, үнэлэмж, чанар стандартыг тодорхойлж, тогтмол ахиулан сайжруулахад тэмүүлэн ажиллаж байна.  

Судалгааг дараах 3 түвшинд хийж гүйцэтгэх боломжтой. Үүнд: 

·         Үндэсний, нийслэл, аймаг, орон нутгийн түвшин 
·         Байгууллагын түвшин 
·         Төсөл, хөтөлбөр/үйл ажиллагааны түвшинд 

Судалгаа, үнэлгээний үндсэн чиглэл: 

·         Уур амьсгалын өөрчлөлт (хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох), нүүрстөрөгчийн зах зээлийн бодлого, эрх зүй, байгууллага, тогтолцооны орчин 
·         Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл, нөлөөлөл 
·         Уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал 
·         Байгаль орчин, нийгэм, засаглал 
·         Ногоон санхүүжилтийн бодлого, механизм 
·         Хүлэмжийн хийн ялгарлын тооллого, тооцоолол, арга зүй 
·         Бодлого, арга хэмжээний биелэлтийн үнэлгээний арга зүй, механизм  
·         Хэмжих, Тайлагнах, Баталгаажуулах (MRV) тогтолцоог тодорхойлох, хэрэгжүүлэх 
·         Төрийн бус талуудын үүрэг оролцоо 

Хамрах салбар: 

           Эрчим хүч 
         Хөдөө аж ахуй 
          Аж үйлдвэр 
         Уул уурхай 
         Тээвэр 
           Барилга 
          Хог хаягдал 
           Ой 

Дээрх судалгаа, үнэлгээг тухайн шаардлагад нийцүүлэн 10-аас дээш жилийн мэдлэг туршлагатай дотоод, гадаадын мэргэжлийн шинжээчдийг хамруулан гүйцэтгэнэ.