Image

Магадлагаа

Магадлагаа, нотолгоо нь төсөл, хөтөлбөрийн ёс зүй болон чанарыг хангахад чиглэсэн чухал процесс юм.  

Төсөл, хөтөлбөрийн урьдчилсан болон дараах үр дүнг магадлан, нотлох үйл явцыг ОЛОЛТ төвөөс итгэмжлэгдсэн бие даасан, мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. Магадлагаа, нотолгоо хийхдээ ОЛОЛТ төвөөс баталсан арга зүй, аргачлалыг ашиглана. 

Магадлагааны шатад төсөл, хөтөлбөр нь ОЛОЛТ төвийн нүүрстөрөгчийн стандарт, шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана. Магадлагааны дүгнэлтэд үндэслэн тухайн төсөл, хөтөлбөрийг нүүрстөрөгчийн зах зээлд бүртгэх эсэх тодорхойлогдоно.  

Нотолгооны шатад төсөл, хөтөлбөрийн зорилт хангагдсан эсэх, хүлэмжийн хийн ялгарлын бууралт эсвэл шингээлтэд гарсан өөрчлөлтийг тооцоололд үнэлгээ хийн дүгнэлт гаргана.  

Мэргэжлийн байгууллагын итгэмжлэл  
“FCP+” Хөтөлбөрт хараат бус мэргэжлийн магадлагаа, нотолгоог хийх байгууллагууд нь ОЛОЛТ төвөөс тавигдах шаардлага, дүрмийг ханган итгэмжлэгдсэнээр ОЛОЛТ төвийн нүүрстөрөгчийн зах зээлийн хараат бус магадлагаа, нотолгооны процесст оролцох боломжтой болно.