Image

Ногоон санхүүжилт

Ногоон санхүүжилт гэдэг нь байгаль орчинд ээлтэй, эерэг үр дагаврыг бий болгоход чиглэсэн тусгай санхүүжилт, хөрөнгө оруулалт юм. Уур амьсгалын санхүүжилт гэдэг нь олон улсын түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн санхүүжилтийг хэлнэ. Эдгээр тодорхой зориулалт бүхий санхүүгийн эх үүсвэрүүд харьцангүй хөнгөлөлттэй санхүүгийн нөхцөлтэй байдаг боловч гол асуудал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд гарах эерэг нөлөөллийг тооцож, баталгаажуулахад оршино. Өөрөөр хэлбэл, ногоон санхүүжилтийн механизмын томоохон хэсэг бол байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үр дүнг илтгэх шалгуур үзүүлэлтүүд – хүлэмжийн хийн ялгарал, түүний бууралт, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь, эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, нөхөн сэргээсэн газар нутгийн хэмжээ, ойжуулсан талбайн хэмжээ гэх мэт – ийг урьдчилан тооцох, хэрэгжилтийн явцад мониторинг хийн үнэлж, үр дүнг магадлан баталгаажуулах цогц тогтолцоо юм. 
ОЛОЛТ Төв нь олон улсын ногоон, уур амьсгалын санхүүжилтийн шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулах, үндэсний болон байгууллагын түвшинд уур амьсгалын санхүүжилтийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах, байгаль орчны үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, явцын болон эцсийн үр дүнг үнэлэх чиглэлд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.  
 
Тус төвийн мэргэжлийн баг Уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн байгаль орчны сан, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих сан, Уур амьсгалын технологи, сүлжээний төв гм. олон улсын сангуудад төсөл хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай.