Image

Тухай

Тодорхойлолт 

Нүүрстөрөгчийн зах зээл нь уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож буй гол хүчин зүйл буюу эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах хүчин чармайлтыг эрчимжүүлэх хэрэгсэл юм.  

Зорилго 

Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчийн зах зээл нь аливаа үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дүйцүүлэн хамгаалахад чиглэсэн хөрөнгөоруулалтыг нэмэгдүүлэх, улмаар бүх түвшинд хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх суурь хөдөлгөгч хүч болдогоороо онцлог бөгөөд ач холбогдолтой механизм юм.  

Оролцогч тал 

Нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүс болон бусад талууд нүүрстөрөгчийн кредитийг бий болгох, зарах болон худалдах үйл ажиллагаанд оролцох боломжтой.  

Хэмжигдэхүүн/Нэгж 

Нэгж нүүрстөрөгчийн кредит нь 1 тонн CO2экв. (нүүрстөрөгчийн давхар исэл) -тэй дүйцэх хэмжээний  хүлэмжийн хийн ялгарлын бууралт, эсвэл шингээлтийн хэмжээг илэрхийлнэ.  

Кредитийг бий болгох 

Нүүрстөрөгчийн кредитийг нүүрстөрөгчийн стандарт, арга зүйн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан эсвэл шингээлтийг нэмэгдүүлсэн төсөл, хөтөлбөрт олгоно. Нүүрстөрөгчийн стандарт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлийг бий болгох гэж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрхэн боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг хийн үр дүнг үнэлж, кредит авах талаарх цогц процесс, дүрэм журмыг зааж өгдөг. 

Суурь зарчим ба шаардлага 

Нэмэлт чанартай байх – тухайн төсөл, хөтөлбөрийг аливаа тал хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй байх, мөн төсөл, хөтөлбөр нь нүүрстөрөгчийн кредитээс бий болох нэмэлт санхүүжилт авахгүй тохиолдолд эдийн засгийн хувьд алдагдалтай, өгөөжгүй байх;  

Давхар тоологдоогүй байх – нүүрстөрөгчийн кредитийг давхар давхар олон зорилтоор ашиглахгүй байх, мөн хэрхэн ашиглах/ашигласан нь ил тод байх; 

Тогтвортой, урт хугацааны үр дүнтэй байх – төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тогтвортой байдал хангагдсан, гүйцэтгэгч талуудын хариуцлага тодорхой, эзэмшлийн асуудалд маргаангүй байх. 


Явц - Нүүрстөрөгчийн кредитийг бий болгох ерөнхий үе шат 

Бэлтгэл:  төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд нүүрстөрөгчийн стандарт, арга зүйн дагуу төсөл, хөтөлбөрийг боловсруулах –              хүлэмжийн хийн бууралт, шингээлтийг урьдчилан тооцох; 
Урьдчилсан үнэлгээ: төсөл, хөтөлбөрийн баримт бичгийг бүрэн бүтэн  
Магадлагаа: төсөл, хөтөлбөрийн баримт бичиг, боломжит хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлтийн тооцооллыг хараат бус мэргэжлийн байгууллага магадлаж, дүгнэлт гаргах;  
Бүртгэл: нүүрстөрөгчийн зах зээл нь төсөл, хөтөлбөрийг бүртгэнэ; 
Хэрэгжилт/Тайлагнал – төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тал үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцыг стандарт, шаардлагын дагуу тогтмол мониторинг хийн, тайлагнах;  
Нотолгоо: хэрэгжилтийн үр дүн буюу хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлтийг хараат бус мэргэжлийн байгууллага нотолж, дүгнэлт гаргах;  
Кредит олгох: нүүрстөрөгчийн кредитийг олгоно;  
Бүртгэл/Шилжүүлэх: нүүрстөрөгчийн кредитийг бүртгэн, мөн түүний ашиглалтын талаарх мэдээллийг бүртгэлжүүлнэ.
Түгээмэл асуулт

Хэн төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх 
Бүх талуудад нээлттэй – хувийн хэвшил, төр, иргэд, төрийн бус байгууллага гэх мэт 
Санхүүжүүлэгч талууд  
Хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч талууд 

Хэн хараат бус магадлагаа, баталгаажуулалтыг хийх
Нүүрстөрөгчийн стандартаас тавигдаж буй шаардлагыг ханган, итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Магадлагаа цэснээс харах.  
 
Карбон кредит 
Нэгж нүүрстөрөгчийн кредит нь 1 тонн CO2экв. (нүүрстөрөгчийн давхар исэл) -тэй дүйцэх хэмжээний  хүлэмжийн хийн ялгарлын бууралт, эсвэл шингээлтийн хэмжээг илэрхийлнэ. 

Хэн нүүрстөрөгчийн кредит олгох
Нүүрстөрөгчийн стандарт гаргасан тал буюу Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв нь нүүрстөрөгчийн кредитийг олгох бөгөөд бүртгэлжүүлнэ.  

Хэн нүүрстөрөгийн кредитийг худалдан авах
Байгаль орчны ул мөр буюу хүлэмжийн хийн ялгарлаа дүйцүүлэн бууруулах сонирхол бүхий бүх талууд – хөгжингүй улс орон, олон улсын болон үндэсний, орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүн гэх мэт.