Image

Хөтөлбөр (FCP+)

ОЛОЛТ Төв нь ойн салбар дахь Монгол Улсын анхны сайн дурын нүүрстөрөгчийн зах зээл болох “Forest Carbon Program” (FCP+) -ийг хөгжүүлж байна.  
 
FCP нь ойжуулалт, агро-ойн төсөл, арга хэмжээг хамрах бөгөөд, олон талын оролцоо, бие даасан мэргэжлийн засаглал, хөндлөнгийн магадлан, баталгаажилтын тогтолцоог бүрдүүлсэн цогц систем болно.  
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойгоос ялгарах хүлэмжийн хий буурч, ойн хүлэмжийн хийн шингээлт нэмэгдэж Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөөллийг авчрахаас гадна олон давхар үр дагаврыг бий болгох боломжтой. Тухайлбал:  
Биологийн олон янз байдлыг хамгаалах - ойн экосистемийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх; 
Ус, хөрсний чанарыг сайжруулах; 
Хууль бус мод бэлтгэл болон ойн нөөцийн зохисгүй ашиглалтыг бууруулах;  
Аюулгүй, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх; 
Орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэх; 
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт.  
 
Хөтөлбөрт оролцох боломжит талууд: 
Хөрөнгө оруулагчид 
Байгаль орчны ул мөрөө бууруулахыг зорьж буй байгууллага, иргэд 
Төсөл, хөтөлбөр хөгжүүлэгч талууд 
Үндэсний болон орон нутгийн төр, засгийн байгууллага 
Ойн мэргэжлийн байгууллага 
Ойн нөхөрлөл болон иргэд