
Хүлэмжийн хийн тооцоолол
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр арга хэмжээний үр дүн болох хүлэмжийн хийн ялгарал, бууралт, өсөлт, шингээлтийг олон улсын аргачлалын дагуу тооцож, үр дүнг тоон утгаар илэрхийлэх, байгууллагууд тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөгөөг боловсруулахад хүлэмжийн хийн ялгарлын өнөөгийн түвшин, хэтийн төсөөллийг тооцоолон, зорилтоо тодорхойлох шаардлага хэрэгцээ бүх түвшний байгууллага, төсөл хөтөлбөрийн хувьд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
ОЛОЛТ Төвийн олон улсын Хүлэмжийн хийн тооллогын хүрээлэн (GHG Institute)-гийн мэргэжлийн мэдлэг, боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд байгууллага, төсөл/арга хэмжээтэй холбоотой хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшин болон сааруулах арга хэмжээний үр дүнг тохирох салбарт мөрдөгдөж буй үндэсний болон олон улсын арга зүйн дагуу тооцоолон тайлагнах үйлчилгээ санал болгож байна.
Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтээ тооцоолохын ашиг тус:
· Өнөөгийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг зөв үнэлж, дүгнэх
· Тэргүүлэх зэрэгт чухалчлах шаардлагатай бохирдлын эх сурвалжийг тодорхойлох
· Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, тайлангаа үнэлэх, тодорхойлох, сайжруулах
· Ногоон санхүүжилтэд хамрагдах нөхцлийг хангах
· Хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэх үүргээ оновчтой хэрэгжүүлэх
· Үйл ажиллагааны нөлөөллийг хянаж, үнэлэх
· Сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн оновчтой арга хэмжээг тодорхойлох, үр нөлөөг тодорхойлох
· Дүйцүүлэн хамгаалах шаардлага, хэрэгцээг тодорхойлох гм.
Хамрах салбар:
Эрчим хүч
Хөдөө аж ахуй
Аж үйлдвэр
Уул уурхай
Тээвэр
Барилга
Хог хаягдал
Ой