Image

Сургалт

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, арга хэмжээ тодорхойлох, ногоон болон уур амьсгалын санхүүжилт татах, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох, Байгаль орчин, нийгэм ба засаглал (БОНЗ)-ын экосистемийг бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд тулгарч буй гол асуудлуудын нэг мэдлэг, чадавхтай хүний нөөцийн хангалтгүй байдал юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн богино хугацааны сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг ОЛОЛТ Төв санал болгож байна. Энэ хүрээнд тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг үнэлж, тохирох сургалтын хөтөлбөрийг боловсруулах ба мэргэжлийн багш нар сургалтыг удирдан зохион байгуулах замаар хэрэгжүүлнэ. 
Одоогоор дараах сэдвийн хүрээнд богино хугацааны сургалт, лекцүүдийг санал болгож байна. Үүнд: 
Уур амьсгалын өөрчлөлт 
Үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжилт 
Бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх, мөшгөх, тайлагнах  
Нүүрстөрөгчийн зах зээлийн үндсэн ойлголт, зарчим, чиг хандлага 
Ногоон санхүүжилт, төсөл хөтөлбөр боловсруулах чадавх бэхжүүлэх 
БОНЗ гм.