
“Парисын Хэлэлцээрийн 6-Р Бүлэг Ба Нүүрстөрөгчийг Үнэлэх Механизм” зөвлөлдөх уулзалт
Парисын Хэлэлцээрийн зорилгын
хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын төрийн байгууллагуудад
нүүрстөрөгчийн зах зээлийн өртгийг тооцож үнэлэх, олон улсын нүүрстөрөгчийн
бууралтын кредитийг арилжаалах зах зээл зэрэг эдийн засгийн хэрэгслүүдийн
талаар мэдлэг, мэдээллийг хуваалцаж улмаар Монгол Улсад тохирох зах зээлийн
хэрэгсэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилго бүхий “ПАРИСЫН
ХЭЛЭЛЦЭЭРИЙН 6-Р БҮЛЭГ БА НҮҮРСТӨРӨГЧИЙГ ҮНЭЛЭХ МЕХАНИЗМ” зөвлөлдөх уулзалтыг
ОЛОЛТ Төв нь Ерөнхийлөгчийн Тамгийн Газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
НҮБ-ын Уур амьсгалын
өөрчлөлтийн суурь конвенцын Ази-Номхон далайн Бүсийн Хамтын Ажиллагааны Төвтэй
хамтран 2023 оны 5 сарын 24-25-ны өдрүүдэд зохион
байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтанд 19 бодлого
тодорхойлогч, хэрэгжүүлэгч төрийн байгууллагын нийт 55 удирдах болон гүйцэтгэх түвшний
төлөөлөл оролцов. Уулзалтаар нүүрстөрөгчийн эдийн засгийн өртөг, зах зээлийн
үнэлгээний талаар ойлголтыг авч, улс орны туршлагаас суралцан, үндэсний түвшинд
цаашид энэ чиглэлээр цаашид үндэсний түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээг
тодорхойлох, болон төрийн байгууллагуудын оролцоо, уялдаа, хамтын ажиллагааг
сайжруулах тал дээр нээлттэй саналаа солилцлоо.