
Байгаль түшиглэсэн шийдлийг санхүүжүүлэх боломж & нүүрстөрөгчийн санхүү
Дэлхийн
Банк, Байгаль орчин, аялал
жуулчлалын яамны хамтран зохион байгуулсан “Монгол улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд
хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” сэдэвт олон талт хэлэлцүүлэгт ОЛОЛТ Төв оролцож “Монгол Улс дахь нүүрстөрөгчийн зах зээл, санхүүгийн туршлага
болон хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт илтгэлийг
танилцууллаа.
Илтгэл,
танилцуулгаар нүүрстөрөгчийн зах зээлийн механизмын хүрээнд одоог хүртэлх
хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн туршлага, сургамж болон Парисын
Хэлэлцээрийн хүрээн дэх нүүрстөрөгчийн зах зээлийн дүрэм, журам, цаашид
өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шийдэл болон хувийн хэвшлийн
оролцоо зэрэг олон асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, мэргэжлийн байр сууриа
хуваалцав.
Итгэл
үзэлшил, ёс зүйд суурилсан зах зээлийг хөгжүүлэх, мөн оролцохын тулд үндэсний
түвшинд суурь тогтолцоо – бодлого, стратеги,
зохицуулалт, журам, бүртгэлийн систем, арга зүйг боловсруулж бүрдүүлэх нь эн
тэргүүний ач холбогдолтойг онцлов.